Ямар нэг тодорхой зүйл хайж байна уу? Бид юу хийж болохыг харцгаая...

Хайж байна

Уучлаарай, таны хайлтад тохирсон контент манайд алга байна.

  • Түлхүүр үгийн дуудлагыг шалгана уу

  • Өөр үг эсвэл сонголтоор оролдоод үзээрэй

  • Илүү ерөнхий түлхүүр үг оруулаад үзээрэй

АНХААРУУЛГА

Ашиглалтын нөхцөл/Хуулийн мэдэгдэл

Үүнийг та анхааралтай уншина уу. 4-р заалтан дах ашиглах нөхцөл болон нууцлалын журам нь таны вебсайт ашиглахыг зохицуулах ба үүнд вебсайтын бүх мэдээлэл багтана. Альпро вебсайтад зочилсоноор таны хувийн мэдээлэл хамгаалагдсан талаар энэхүү нууцлалын журмаас харах боломжтой. http://www.alpro.com.

Альпро вэбсайт дээрх мэдээлэл нь Alpro UK ХК-аас өгөгдөж байна. (Их Британи улс, Латимер бизнес төв, Алтендиезийн зам, Бертон Латимер Нортхэмптоншир NN15 5YT-д байршилтай, 3708934 компанийн дугаартай), цаашид “Альпро”, “бид” гэж ашиглагдана.

Альпро вэбсайтад нэвтэрч, ашигласнаараа Та энэхүү хуулийн мэдэгдэлд дурдсан Ашиглалтын нөхцөл, Альпро вэбсайтыг ашиглахтай холбоотой зохицуулалтын шаардлагууд, мөн Нууцлалын бодлогыг уншиж, ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм.

Эдгээр ашиглалтын нөхцөлийн хүчинтэй хугацаа: 2012 оны 02 дугаар сарын 08

Альпро нь холбогдох хууль тогтоомжийн дагуу весайт ашиглалтын нөхцөлийг технологийн дэвшил, хууль эрх зүйн зохицуулалт, бизнесийн сайн туршлага дээр үндэслэн таны эрхэд нөлөөлөхгүйгээр өөрчлөн шинэчлэх эрхтэй. Альпро нь вебсайт ашиглалтын нөхцөлийг өөрчилж шинэчилсэн тохиолдолд эдгээр өөрчлөлтийг тусгасан байх бөгөөд ашиглалтын нөхцөлийн дээд хэсэгт хүчинтэй хугацааг оруулж мэдэгдэнэ.

Зохиогчийн эрх

Альпро вэбсайт дээрх бүх мэдээлэл болох вэбсайтын бүх дизайн бэлтгэл, текст, загвар, зураг, бичлэг, график болон вэб хуудасны бусад бүрэлдэхүүн хэсгүүд нь Альпрогийн цорын ганц ба онцгой өмч бөгөөд зохиогчийн эрх эсвэл холбогдох эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр баталгаажсан болно. ЗОХИОГЧИЙН ЭРХЭЭР БАТАЛГААЖСАН.

Альпротой байгуулсан гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх цорын ганц зорилгын хүрээнд зохиогчийн эрх болон бусад өмчийн мэдэгдлийг устгахгүй гэсэн үндсэн дээр Альпро вэбсайтыг цахим хэлбэрээр хуулбарлах, цаасан хэлбэрээр хэвлэх зөвшөөрөл олгоно.

Альпро вэбсайт дээрх материалыг Альпрогоос урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр хуулбарлах, тааруулан өөрчлөх, шинэчлэх, орчуулах, түгээх, дахин нийтлэх эсвэл хувийн, олон нийтийн болон арилжааны зорилгоор ашиглах, мөн дээр дээр дурдсанаас бусад зорилгоор аливаа материалыг ашиглахыг хатуу хориглоно. Альпро вэбсайтаас юм татаж авах эсвэл өөр хэлбэрээр хуулбарласнаар Танд ямар нэгэн эрх, программм хангамж эсвэл материалыг өмчлөх эрх шилжихгүй.

Ямар нэг зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна.

АНХААРУУЛГА

Альпро нь өөрийн вэбсайтыг “яг байгаагаар нь” хүргэж байгаа бөгөөд энэхүү вэбсайтын үнэн зөв эсвэл цогц байдалд эсвэл түүний мэдээлэлд ямар ч, шууд эсвэл далд утгаар, мэдэгдэл эсвэл баталгаа өгөхгүй ба алдаа, орхигдуулсан эсвэл хуучирсан байж болзошгүй, үүнд нуугдмал гологдол зэрэгт хариуцлага хүлээхгүй болно.

Ялангуяа Альпро нь, хязгаарлалт тогтоохгүйгээр, дараах мэдэгдэл, баталгааг өгөхгүй:

  • Альпро вэбсайт дээрх мэдээлэл нь зарж борлуулахад ашиглагддаг эсвэл тодорхой зорилгод таардаг;

  • Альпро вэбсайт дээрх мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд эсвэл цаг үетэйгээ нийцсэн байдаг;

  • Та Альпро вэбсайтыг ашиглах боломжтой бөгөөд Альпро вэбсайт эсвэл түүний агуулга нь үргэлжилсэн, алдаагүй эсвэл одоогийн болон бусад хэлбэрээр үргэлжлүүлэн ашиглах боломжтой байна;

  • вэбсайтад нийтлэгдсэн мэдээллийг эрүүл мэндийн зөвлөгөө гэж үзэж болохгүй. Тус мэдээлэл нь эрүүл хоолны дэглэмд тохирсон ерөнхий мэдээллээс бүрдэнэ.

  • Альпро вэбсайт эсвэл вэбсайт дээр байршуулсан эсвэл татаж авах боломжтой аливаа программм хангамж эсвэл материал нь вирус, алдаагүй (үүнд далд гологдол орно) байх бөгөөд таны тоног төхөөрөмжтэй нийлэмжтэй байх болно.

Таны үүрэг хариуцлагад: Альпро вэбсайтаас татаж авах тохиолдолд аливаа программ хангамж эсвэл бусад материал дээр вирусийн эсрэг программ ашиглах, эдгээр программ хангамж эсвэл материалын тоног төхөөрөмжтэй нийцэж байгаа эсэхийг шалгах Альпро вэбсайт дээр нийтлэгдсэн аливаа агуулга, мэдээлэл нь үнэн зөв эсвэл бүрэн эсэхийг шалгах зэрэг багтана.

Альпро вэбсайт нь гуравдагч вэбсайтын холбоосыг агуулж болно. Энэхүү вэбсайт дээрх холбоос нь бусад вэбсайтын редакцын мэдээлэл тул Альпро ямар нэгэн хариуцлага хүлээхгүй; тэдгээр вэбсайтын мэдээллийг бусад хүмүүс боловсруулж, хангасан болно; хэрэв ийм холбооснууд эсвэл эдгээр сайтууд дээр байрлуулсан аливаа мэдээлэлтэй холбоотой асуудал байвал Та сайтын админ эсвэл вэбмастертай нь холбоо барих шаардлагатай.

Альпро нь ямар ч тохиолдолд (зөвхөн доор заасан үл хамаарах заалтуудыг харгалзан) хайхрамжгүй байдал гаргаж, гэрээг зөрчсөн эсвэл бусад тохиолдолд, Альпро вэбсайт, Альпро вэбсайтын мэдээллийг ашиглах эсвэл ашиглах боломжгүйгээс хамааран үүсэх аливаа алдагдал эсвэл хохиролд, үүнд тусгай, шууд бус, байцаан шийтгэх, санамсаргүй эсвэл ур дагавартай хохирол, үүнд, гэхдээ зөвхөн үүгээр хязгаарлагдахгүйгээр, Альпро вэбсайтаар дамжуулан авсан компьютерын аливаа вирус эсвэл бусад согогоос үүдэлтэй нэр хүнд, бизнесийн боломж алдагдах, ашиг алдах, өгөгдөл алга болгох эсвэл хохирол учруулах; Альпро вэбсайт эсвэл түүний үйлчилгээнд саатал, тасалдал үүсэх, файлыг устгах эсвэл алдаа заах, мэдээлэл орхигдуулах эсвэл буруу оруулах; Альпро вэбсайт дээр нийтлэгдсэн холбоосоор дамжуулан бусад вэбсайтуудад нэвтэрч ашиглах эсвэл түүнд найдах; өөрт хамааралтай аливаа хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүй эсвэл Альпро вэбсайт дээр нийтлэгдсэн аливаа мэдээлэлд хэт найдах зэрэг тохиолдлуудад гэрээний хүрээнд ба/эсвэл гэрээнээс гадуур Альпро нь хариуцлага хүлээхгүй болно.

Энэхүү хуулийн мэдэгдлийн аль ч зүйлд бид болон манай ажилтнууд ноцтой хайхрамжгүй байдал гаргаж, санаатайгаар буруу зүйл үйлдсэний улмаас залилуулж мэхэлсэн, амь нас алдсан, хүний биед гэмтэл учруулсан тохиолдолд бидний хүлээх хариуцлагыг хасаж, хязгаарлахгүй.

Энэ нь шууд, шууд бус нөхөн төлбөр эсвэл учруулсан хохирол, өгөгдөл алдах, орлого эсвэл ашиг алдагдах, эд хөрөнгө үрэгдэх эсвэл эвдрэх, гуравдагч этгээдийн нэхэмжлэл ба зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй бүх төрлийн хохиролд хамаарах хариуцлагын иж бүрэн хязгаарлалт юм.

Энд хуулбарлан тавьсан фото зургуудын зохиогчийн эрхийг тус тусын гэрэл зурагчид болон Альпро эзэмшдэг тул зохиогчийн зөвшөөрлийг урьдчилан авалгүйгээр ямар ч хэлбэрээр хуулбарлахыг хориглоно.

Эрх зүй ба хууль тогтоомжийн зохицуулалт

Энд хуулбарлан тавьсан фото зургуудын зохиогчийн эрхийг тус тусын гэрэл зурагчид болон Альпро эзэмшдэг тул зохиогчийн зөвшөөрлийг урьдчилан авалгүйгээр ямар ч хэлбэрээр хуулбарлахыг хориглоно.

Альпрод аливаа нутаг дэвсгэрийн эрх бүхий шүүхээс хандсан тохиолдолд Их Британи улсын шүүх вебсайт ашиглалтын нөхцөл болох оршин тогтнол, хүчин төгөлдөр байдал, цуцлалт эсвэл хүчингүй болсноос үүссэн үр дагавар, эдгээрээс үүдсэн маргаан, үл ойлголцол, эсвэл нэхэмжлэхийг шийдвэрлэх онцгой эрхтэй байх болно.


Альпро (Нэгдсэн Вант улс) ХХК


Латимер Бизнес Хүрээлэн, Aлтендиезын зам, Бертон Латимер Нортхэмптоншир, NN15 5YT, Их Британи, Утас: +44 1536 720600

T1 Тринити Парк, 1 Бикехилл зам, Бирмингхам, B37 7ES, Их Британи, Утас:+44 121 329 0930