Homepage

Effective date: This Cookie Statement is effective as of April 5, 2018

Alpro Cookie Statement

I. Танилцуулга

Энэхүү Күүкиний тухай мэдэгдэл нь Күүкиний тухай мэдэгдлийн дагуу Таны талаар цуглуулсан Хувийн Мэдээлэл ба эдгээрийн боловсруулалтад хяналт тавьж ажилладаг Латимер бизнес хүрээлэн, Алтендиезийн зам, Бертон Латимер Нортхэмптоншир NN15 5YT (Нэгдсэн Вант Улс)-д байршилтай, 3708934 компанийн дугаартай Альпро Нэгдсэн Вант Улс (ХХК) (цаашид “Альпро”, “бид” гэх)-ийн ажиллуулдаг Альпро вэбсайт www.Альпро.com/uk (ба бусад дэд домэйн) (цаашид “Альпро вэбсайт” эсвэл “Вэбсайт” гэх)-д хамаарна.

Альпро Вэбсайт нь доор тайлбарласны дагуу күүки ба түүнтэй төстэй технологи ашигладаг. Альпро нь вэбсайт ашиглах болон үйлчилгээ авах явцад Таны нууцлалыг хамгаалах хатуу хариуцлага хүлээнэ. Энэхүү Күүкиний тухай мэдэгдэлд Альпро нь хэрхэн күүкитэй ажилладаг тухай тайлбарласан болно. Альпрогийн вэбсайтад холбоостой Альпро бус вэбсайтууд энэхүү мэдэгдэлд хамаарахгүй болохыг анхаарна уу.

Та өөрийн интернэт хөтчийн тохиргоонд күүкиг идэвхгүй болгохгүй байснаар, мөн энэхүү вэбсайтыг үргэлжлүүлэн хэрэглэснээр Таны одоогийн күүки тохиргоо болон энэхүү күүки мэдэгдлийн дагуу бидний күүки ба түүнтэй төстэй технологи ашиглалтыг, мөн мэдээллийг өөрсдийн түнш, хамтран ажиллагч байгууллагуудтай хуваалцахыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно.

Хэрэв та манай күүкийг ийм байдлаар ашиглахыг зөвшөөрөхгүй бол Та хөтчийнхөө тохиргоонд зохих тохируулгыг хийх нь зүйтэй. Мөн Та ирээдүйд хөтчийнхөө тохиргоонд нэмэлт өөрчлөлт оруулах замаар зөвшөөрлөө цуцлах, сонголтоо өөрчлөх боломж үргэлж нээлттэй байх болно. Хэрэв Та бидний ашигладаг күүкийг идэвхгүй болгосон бол энэ нь хэрэглэгчийн Aльпро вэбсайтыг ашиглалтад нөлөөлж болзошгүй юм.

Таны хувийн мэдээлэл хэрхэн ашиглагддаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Та манай Нууцлалын тухай мэдэгдэлтэй танилцана уу.

II. Cookie гэж юу вэ?

Күүки нь компьютер эсвэл бусад төхөөрөмжид (жишээлбэл, гар утас) татаж суулгасан үсгэн, тоон бичигтэй жижиг файл бөгөөд тухайн төхөөрөмжийг таних, хувь хүний үзэлтийг хянах боломжийг вэбсайтад олгодог. Күүки нь вэбсайтын ашиглалтад дүн шинжилгээ хийх, нууц үгийн мэдээллийг хадгалах, улмаар цаашид хязгаарлагдсан вэбсайтаар дамжин мэдээллээ дахин оруулах шаардлагагүйгээр нэвтрэх, эсвэл онлайн дэлгүүрийн сагсанд нэмэлт эд зүйл хийх гэх мэт олон тооны зориулалттай байдаг.

III. Cookie ямар зориулалтаар ашигладаг вэ?

Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу таны өмнөх болон шууд өгсөн зөвшөөрлийн хүрээнд бид (эсвэл бидний өмнөөс болон бидний зааврын дагуу ажилладаг үйлчилгээ үзүүлэгч компани) Таны компьютерын хатуу дискт байрлуулсан "күүки" эсвэл түүнтэй төстэй хянах технологийг ашиглаж болох ба энэ нь Таныг манай вэбсайтад дахин зочлох үед таних үүрэгтэй юм. Күүки нь бидэнд өөрсдийн вэбсайтыг сайжруулах, Танд зориулагдсан тусгай үйлчилгээг илүү сайн хүргэхэд туслах юм. Эдгээр нь бидэнд Таны юунд илүү дуртай талаарх мэдээллийг хадгалах, Танд зориулсан тусгай үйлчилгээг хүргэх; Таны аливаа интерактив функц ба үйлчилгээний ашиглалтын талаар бүртгэл хөтлөх, интернэтийн урсгалыг хянах боломжийг олгодог.

IV. Энэхүү вэбсайтад ашиглах cookie хэрхэн зохион байгуулах вэ?

Ихэнхи интернэт хөтчүүд cookie хүлээн авахаар урьдчилан тохируулагдсан байдаг. Гэхдээ та өөрийн интернэт хөтчийг бүх cookie-ээс татгалзах эсвэл cookie илгээх үед мэдэгдэхээр дахин тохируулах боломжтой юм. Та өөрийн интернэт хөтөч, төхөөрөмж бүрийг ижил тохиргоотойгоор авч явах нь техникийн хувьд боломжгүй. Иймд та өөрийн ашигладаг интернэт хөтөч бүрт Танд тохирох өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй. Та дараах вэбсайтуудаар дамжуулан өөрийн интернэт хөтчид тохиргоо хийх боломжтой:

Та website cookie-ээс татгалзсанаар энэхүү вэбсайтын зарим функц болон үйлчилгээг авах боломжгүй болох эсвэл бүрэн ажиллахгүй байх боломжтой гэдгийг анхаарна уу. Хэрэв та cookie эсвэл бусад түүнтэй төстэй технологийн ашиглалтаас татгалзаж байвал эсвэл cookie ашиглах зөвшөөрлөө цуцлах хүсэлтэй байгаа бол Та энэхүү “Өөрийн хувийн мэдээлэлд хэрхэн нэвтэрч, шинэчилж эсвэл устгах вэ” гэсэн хэсэгтэй танилцана уу.

Альпрогийн байрлуулсан cookie нь Таны компьютер дээрх программмыг ажиллуулах эсвэл вирус татаж авахад ашиглагдахгүй, мөн Альпрод таны компьютер дээр ямар нэгэн хяналт тавихыг зөвшөөрөхгүй. Альпро cookie-г Таны компьютер дээр хадгалагдсан мэдээлэлд нэвтрэх, мэдээллийг хадгалах (зөвхөн таних өгөгдлөөс бусад), мөн Таны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор ашигладаггүй. Дээрх нь вэбсайттай холбогдоход ашигладаг Таны компьютер болон бусад төрлийн төхөөрөмжүүдэд хамааралтай болно.

V. Өөрийн хувийн мэдээлэлд хэрхэн нэвтэрч, шинэчилж эсвэл устгах вэ?

Таны тухай хадгалагдсан хувийн мэдээлэлд нэвтэрч, зөрүүтэй мэдээлэл байвал засаж залруулах тухай хүсэлт гаргах, мөн хувийн мэдээллийг маркетингийн зорилгоор шууд ашиглахаас хэзээд ч, ямар нэгэн төлбөргүйгээр татгалзах эрхтэй байна. Хэрвээ Та хувийн мэдээлэлдээ нэвтрэх, засаж залруулах, татгалзах эсвэл мэдээлэл боловсруулалттай холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах, тодруулах асуулт байгаа бол огноо, гарын үсэгтэй хүсэлтийг хүчин төгөлдөр иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл Таныг тодорхойлох бусад баримт бичгийн хамт доорх манай хаяг ба/эсвэл цахим шуудангийн хаягаар илгээж бидэнтэй холбогдоно уу.

VI. Бид cookie мэдэгдэлд хэрхэн өөрчлөлт оруулах вэ?

Холбогдох хууль тогтоомжоор хязгаарлагдсанаас бусад тохиолдолд Альпро нь өөрийн үзэмжээр энэхүү Күүки мэдэгдлийг хүссэн үедээ өөрчлөх, шинэчлэх ба/эсвэл бүхэлд нь эсвэл зарим хэсгийг нэмж оруулах эрхтэй. Энэхүү Күүкиний тухай мэдэгдэлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ хуудсанд нийтэлнэ.

VII. Холбогдох мэдээлэл

Танд бидэнд өгсөн хувийн мэдээллийн хамгааллын талаар эсвэл хувийн мэдээлэлд нэвтрэх, залруулах ба татгалзах эрхийн талаар ямар нэгэн асууж тодруулах байгаа бол эсвэл болгоомжилж байвал Та манай холбогдох хуудсаар дамжуулан эсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Альпро (Нэгдсэн Вант Улс) ХХК, Латимер Бизнес хүрээлэн, Алтендиезийн зам, Бертон Латимер Нортхэмптоншир NN15 5YT, Их Британи. Утас: 0333 300 0909

VIII. Бид аль cookie ашигладаг вэ?

Дараах хүснэгтэд бид өөрсдийн вэбсайт дээр ашигладаг олон төрлийн күүки, тэдэнд хамаарах зориулалт ба хугацаа гэсэн мэдээллийг хамтад нь нэгтгэж оруулсан болно.

Күүки - Байнгын эсвэл тодорхой хугацаанд – Зориулалт

Ажил үүргийн күүки

Тодорхой хугацаан дахь cookie – Тодорхой хугацаа – Энэхүү cookie нь тодорхой хугацаан дахь вэб хэрэглэгчийн талаарх мэдээллээр хангана


Cookie баннер – Тогтмол – Энэхүү cookie тухай мессежийг нуух/гарах мэдээллийг хянах зориулалттай/зөвшөөрлийн баннер.


Улс орон сонгох күүки – Тодорхой хугацаан дахь – Энэхүү күүки нь хэрэглэгчийн улс орны сонголтыг санах зориулалттай.



Задлан шинжилгээний күүки

Гүүгл задлан шинжилгээ – Тогтмол – Гүүгл задлан шинжилгээ гэдэг нь Гүүгл компаниас (“Гүүгл”) үзүүлдэг вэб-д дүн шинжилгээ хийх үйлчилгээ юм. Энэхүү күүкинүүд нь бидний вэбсайтыг зочид хэрхэн ашиглаж байгаа талаар мэдээлэл цуглуулах зориулалттай юм. Эдгээр мэдээллийг бид тайлан дүнг нэгтгэх, өөрсдийн вэбсайтаа шинэчлэн сайжруулахдаа хэрэглэдэг. Энэ тохиолдолд күүки нь нэргүй байдлаар мэдээлэл цуглуулдаг ба үүнд вэбсайтаар зочилсон хүмүүсийн тоо, ямар сайтаас энэ вэбсайтад ирсэн ба ямар хуудаснуудаар зочилсон гэх зэрэг мэдээлэл багтана. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосоор авна уу http://www.google.com/analytics/learn/privacy.html