Homepage

НУУЦЛАЛЫН ТУХАЙ МЭДЭГДЭЛ

Оршил

Таны хувийн мэдээлэл хэрхэн ашиглагдаж байгаад анхаарал хандуулж байгааг Альпро (Альпро (Нэгдсэн Вант Улс) ХХК, 3708934 компанийн дугаартай, Алтендиезын зам, Латимер Бизнес хүрээлэн, Бертон Латимер, Нортхэмптоншир, NN15 5YT)-ийн зүгээс ойлгож байгаа ба мэдээллийг нууцыг чандлан хадгалахын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү Нууцлалын тухай мэдэгдэл нь Альпро (хянагчийн үүднээс) Таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, зохион байгуулалт хийдэг талаарх тайлбар болно. Энэ нь дотроо бид ямар өгөгдөл цуглуулдаг, хэрхэн ашигладаг, бидэнд яагаад ач холбогдолтой, мөн эргээд танд ямар үр өгөөжтэй вэ гэсэн мэдээллийг агуулдаг. Хэрэв Танд асууr тодруулах зүйл эсвэл ямар нэгэн санал байвал, мөн өөрийн аливаа өгөгдлийн эрхийн талаар хүсэлт гаргахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Альпро нь вэбсайтыг эзэмших эрхтэй ба дотоод нууцлалын журмын дагуу мэдээллийг хүссэн үедээ өөрчлөх, шинэчлэх, бүхэлд нь эсвэл хэсэгчлэн нэмж оруулах эрхтэй. Нууцлалын журамд өөрчлөлт орсон тохиолдолд энэ хуудсанд нийтэлнэ. Та нууцлалын журамтай холбоотой мэдэгдлийг шалгаж байхыг зөвлөж байна. Энэхүү нууцлалын журмын тухай мэдэгдлийг хамгийн сүүлд шинэчилсэн огноог дээд талд байрлуулах болно. Та манай вэбсайтыг үргэлжлүүлэн ашигласнаар нууцлалын тухай мэдэгдэл ба аливаа шинэчлэлүүдийг хүлээн зөвшөөрч буйг илтгэх болно. Хэрэв та өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол манай вэбсайтыг үргэлжүүлэн ашиглахгүй байж болно. Энэхүү нууцлалын журмын мэдэгдлийг хамгийн сүүлд 2018 оны 04 сарын 05-ны өдөр шинэчилсэн болно.

Суурь зарчмууд ба бидний нууцлалын журмын тухай

Альпро-д бид таны хувийн нууцыг хамгаалах үүрэгтэй. Бидний эзэмшилд буй аливаа хувийн мэдээллийг хамгаалах, хувийн мэдээлэлд хариуцлагатай хандах, үйл ажиллагаандаа ил тод байлгах зорилгыг тавьж ажилладаг. Таны итгэл бидний хувьд чухал ач холбогдолтой юм. Иймд бид дараах үндсэн зарчмуудыг баримтлах болно:

  • Бидний зүгээс шаардсан хувийн мэдээллийг та өгөхгүй байх үүрэгтэй. Хэрэв та өгөхгүй байхаар шийдвэл бид зарим үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг олгох боломжгүй байх магадлалтай;

  • Бид Нууцлалын тухай журамд тусгасан тодорхой зорилгоор таны хувийн мэдээллийг цуглуулна.

  • Бид таны хувийн мэдээллийг бага хэмжээгээр цуглуулж, боловсруулж, ашиглахыг зорино.

  • Бид таны хувийн мэдээллийг цуглуулсан тохиолдолд аль болох үнэн зөв, шинэлэг байлгахыг эрмэлзэнэ.

  • Хэрэв бидний цуглуулсан хувийн мэдээллийг ашиглах шаардлагагүй болсон эсвэл хуулийн дагуу үүнийг хадгалахыг шаардаагүй тохиолдолд бид арилгах, устгах эсвэл дахин тодорхойлох болно.

  • Таны хувийн мэдээллийг энэхүү Нууцлалын тухай журамд зааснаас бусад тохиолдолд бусдад дамжуулах, зарах, түр ашиглуулах болон задруулахгүй байх болно.

Бид ямар хувийн мэдээлэл цуглуулдаг вэ?

Бидний цуглуулах таны хувийн мэдээллийн зориулалт нь танд хүргэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хамааран харилцан адилгүй байдаг.

Ерөнхийдөө бид дараах төрлийн хувийн мэдээллийг танаас шууд авах боломжтой:

  • Таны нэр, цахим шуудангийн хаяг, бодит хаяг, утасны дугаар гэх мэт холбоо барих хувийн мэдээлэл;

  • Бидэнтэй харилцах харилцаа холбоо, үүнд чат, тусламж үйлчилгээний шугам ба/эсхүл хэрэглэгчийн үйлчилгээний шугамаар хийсэн бидний ярианы дэлгэрэнгүй мэдээллийг агуулж болно;

  • Таны нас, хүйс, амьдралын хэв маяг гэх зэрэг хүн ам зүйн мэдээлэл. Амьдралын хэв маяг гэдэгт бидний санал болгож буй зарим бүтээгдэхүүнийг илүү түлхүү сонгох, тэдгээр бүтээгдэхүүнтэй холбоотой таны сонирхол зэргийг багтааж болно;

  • Хандсан хуудаснууд, нэвтэрсэн огноо, нэвтрэх үеийн байршил, IP хаяг зэрэг хөтчийн түүх;

  • Таны эрүүл мэндэд хамаарах мэдээлэл;

  • Таны гэр бүлийн гишүүдийн тухай хувийн мэдээллийг бидэнд шууд өгсөн тохиолдолд Танаас бусад хүмүүсийн тухай мэдээлэл;

  • Олон нийтийн сүлжээн дэх хуудаснууд;

Бид дараах тохиолдолд таны тухай хувийн мэдээллийг шууд бус хэлбэрээр цуглуулж болно:

  • Та манай бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг олон нийтийн сүлжээ, вэбсайт эсвэл аппликейшн дээр эсвэл нийгмийн сүлжээн дэх сурталчилгааны ажлын хүрээнд хуваалцах; эсвэл

  • Бид бусад вэбсайтуудын цуглуулсан мэдээллийг унших замаар таны тухай хувийн мэдээллийг уншиж эсвэл цуглуулдаг (жишээлбэл, бид гуравдагч этгээдийн вэбсайтад зар байрлуулж, Таныг уг зар дээр дарахад бид Таны болон бусад вэбсайтад зочлогсдын талаар мэдээлэл авах боломжтой ба ингэснээр тухайн зар сурталчилгааны хүртээмж, амжилтыг хэмжих юм).

Бид яагаад таны хувийн мэдээллийг цуглуулж, ашигладаг вэ?

Бид танд хамгийн сайн онлайн туршлагыг бий болгож, өндөр чанартай хэрэглэгчийн үйлчилгээг үзүүлэхийн тулд Таны хувийн мэдээллийг цуглуулдаг. Ялангуяа бид таны хувийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, хадгалж, ашиглаж, ил болгодог:

  • Таны асуултад хариулах эсвэл таны асуулт болон/эсвэл хүсэлтэд хариу өгөхийн тулд тантай холбоо барих;

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээ, харилцаа холбооны арга, вэбсайтын үйл ажиллагааг хөгжүүлэх, сайжруулах;

  • Танд мэдээлэл дамжуулах, манай мэдээллийн товхимол эсвэл бусад харилцаа холбооны бүртгэл ба/эсвэл хэвлэл захиалгыг зохион байгуулах;

  • Манай уралдаан, сугалаа, сурталчилгааны ажил эсвэл хүсэлтэд оролцохтой холбоотой өдөр тутмын бизнесийн хэрэгцээг зохицуулах;

  • Бидэнтэй утас, цахим хэрэгслээр болон бусад хэлбэрээр холбоо барьж буй хүмүүсийг тодорхойлох эсвэл насыг баталгаажуулах;

  • Дотоод сургалт ба чанарын баталгааны зорилгоор;

  • Өөрсдийн вэбсайт, одоогийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах мөн/эсвэл шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх зорилгоор хэрэглэгчдийн сонирхол, хүсэл эрмэлзэл, өөрчлөгдөж буй хэрэгцээг ойлгох, үнэлэх;

  • Таныг судалгаа эсвэл хөтөлбөрт хамрагдахыг урих эсвэл зөвшөөрөх, эсвэл тусгай арга хэмжээний талаар цахим шуудангаар болон бусад цахим холбооны хэрэгслээр (үүнд цахим шуудан, мессеж гэх мэтээр) дамжуулан мэдэгдэх;

  • Хэрэглэгчид хувиар танд тусгайлан зориулсан бүтээгдэхүүн, харилцаа холбоо, мөн бүтээгдэхүүний зөвлөмжөөр хангах;

  • Таны хувийн мэдээллийг өгөх үед тодорхой болсон бусад зорилгыг биелүүлэх.

Хуулийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд эсвэл Тантай байгуулсан гэрээний хүрээнд Таны хувийн мэдээлэл бидэнд хэрэг болж болно.

Бид таны хувийн мэдээллийг дээр дурдсан зорилгоор эсвэл бусад зорилгоор цуглуулах бол бид танд өмнө нь эсвэл тухайн үед мэдэгдэх болно.

Шаардлагатай тохиолдлуудад бид Таны хувийн мэдээллийг боловсруулахдаа Танаас зөвшөөрөл авах болно. Боловсруулах үйл ажиллагааны зөвшөөрөл өгсөн тохиолдолд Та уг зөвшөөрлөө хэдийд ч буцааж авах эрхтэй.

Таны бидэнд өгсөн зарим хувийн мэдээлэл эсвэл манай вэбсайт дахь зарим хөтөлбөрт хамрагдахад гарсан зарим асуултууд нь холбогдох өгөгдлийг хамгаалах тухай хуулийн дагуу эмзэг эсвэл эрүүл мэндтэй холбоотой хувийн мэдээлэлд тооцогдож болзошгүйг анхаарна уу. Бид ийм мэдээллийг зөвхөн хуулийн хүрээнд таны шууд болон бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр боловсруулах болно. Хөтөлбөрийг байгуулахаас өмнө ийм мэдээлэл өгөх эсвэл ийм асуултад хариулах, энэхүү Нууцлалын тухай мэдэгдлийг хүлээн зөвшөөрснөөр та хувийн мэдээллээ боловсруулах шууд болон бичгээр зөвшөөрөл өгсөнд тооцохыг анхаарна уу (эрүүл мэндийн мэргэжилтний хяналтад байгаа эсэхээс үл хамааран). Ийм зөвшөөрөл нь хөтөлбөрт бүртгүүлсэн хугацаанд хүчинтэй боловч та энэхүү Нууцлалын тухай мэдэгдэлд дурдсанчлан бидэнтэй холбоо барьж хүссэн үедээ цуцлах эрхтэй. Ийм хувийн мэдээлэл зөвхөн ийм хөтөлбөрт хамрагдах зорилгоор боловсруулагдаж, уг мэдээлэлд нэвтрэх эрх таныг хөтөлбөрт оролцуулахтай холбоотойгоор мэдэх шаардлагатай хүмүүсээр хязгаарлагдана.

Таны эрх

Бид таны хувийн мэдээллийг боловсруулах явцад та тодорхой эрхийг эдлэх боломжтой. Энэхүү эрхийн тухай ерөнхий мэдээллийг танд дор хэсэгт өгсөн болно. Та манай холбоо барих хуудсаар дамжуулан эрхээ эдлэх боломжтой. Таныг таних зорилгоор хүчинтэй иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл бусад хүчин төгөлдөр үнэмлэхийн баримтыг бидэнд үзүүлэх ёстойг анхаарна уу.

Хувийн мэдээлэлд нэвтрэх ба засах эрх

Та хувийн мэдээлэлд хүссэн үедээ нэвтрэх, засах эсвэл шинэчлэх эрхтэй. Бид үүний ач холбогдлыг ойлгож байгаа бөгөөд Та эрхээ эдлэхийг хүсвэл бидэндтэй холбогдоно уу.

Мэдээллийг зөөвөрлөх эрх

Таны хувийн мэдээлэл зөөвөрлөгдөх боломжтой. Өөрөөр хэлбэл, энийг хөдөлгөж, хуулбарлаж эсвэл цахим хэлбэрээ дамжуулах боломжтой гэсэн үг юм. Гэвч, энэхүү эрх нь зөвхөн дараах тохиолдолд хамаарна:  

  • Боловсруулалт таны зөвшөөрөлд үндэслэсэн;

  • Гэрээний гүйцэтгэлд зориулж боловсруулалт хийгддэг;

  • Боловсруулалт нь автоматжуулсан аргаар явагддаг;

Хэрэв та өгөгдөл зөөвөрлөх эрхээ эдлэхийг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Өөрийн хувийн мэдээллээ устгах эрх

Дараах тохиолдолд Та бидэнд мэдээлэл устгах хүсэлт гаргах эрхтэй:

  • Таны хувийн мэдээлэл бидний мэдээлэл цуглуулах болсон зорилгын хүрээнд хэрэггүй болсон; эсвэл

  • Та бидэнд өмнө нь өгсөн хувийн мэдээлэл боловсруулах зөвшөөрлөө цуцалсан бөгөөд энэ хувийн мэдээллийг боловсруулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй; эсвэл

  • хувийн мэдээллийг шууд маркетингд ашиглах зорилгоор боловсруулахаас татгалзсан; эсвэл

  • Альпрогийн хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хувийн мэдээлэл боловсруулалтаас татгалзсан (вэбсайт дээрх хэрэглэгчийн нийт ашиглалтыг сайжруулах гэх мэт);

  • хувийн мэдээллийг хууль ёсны дагуу боловсруулдаггүй; эсвэл

  • хуульд нийцүүлэхийн тулд Таны хувийн мэдээллийг устгах шаардлагатай.

Хэрэв Та өөрийн тухай хувийн мэдээллийг устгахыг хүсвэл бидэнд мэдэгдэнэ үү, бид Таны хүсэлтэд хууль ёсны шаардлагын дагуу хариу арга хэмжээ авах болно.

Хэрэв бидний цуглуулсан хувийн мэдээллийг ямар ч зориулалтаар ашиглах шаардлагагүй болсон бөгөөд хуулийн дагуу үүнийг хадгалахыг шаардаагүй тохиолдолд бид арилгах, устгах эсвэл дахин тодорхойлохын тулд чадах бүхнээ хийнэ. Шууд маркетингийн зорилгоор холбогдох хууль тогтоомжийн дагуу хадгалах хугацааг богиносгож эсвэл уртасгаагүй тохиолдолд бид сүүлд тантай холбоо тогтоосноос 3 жилийн дараа Таны хувийн мэдээллийг бид арилгаж, устгаж эсвэл дахин тодорхойлно.

Боловсруулалтыг хязгаарлах эрх

Дараах тохиолдлуудад Та хувийн мэдээллийн боловсруулалтыг хязгаарлах эрхтэй:

  • Таны тухай хувийн мэдээлэл үнэн зөв гэдэгт та эргэлзэж байгаа; эсвэл

  • хувийн мэдээллийг хууль ёсны дагуу боловсруулдаггүй, гэхдээ хувийн мэдээллийг устгахын оронд боловсруулалтыг хязгаарлахыг илүүд үздэг; эсвэл

  • бидэнд Таны хувийн мэдээллийг цуглуулах шаардлагагүй болсон, гэхдээ Танд хуулийн нэхэмжлэл гаргах тогтоох, хэрэгжүүлэх эсвэл өмгөөлөх зорилгоор мэдээлэл шаардлагатай байгаа; эсвэл

  • Та хувийн мэдээллээ боловсруулагдахаас татгалзсан бөгөөд таны татгалзах болсон шалтгаанд хамаарах ашиг сонирхол нь Таны мэдээллийг боловсруулах хуулийн үндэслэлээс давсан эсэхийг баталгаажуулахаар хүлээгдэж байгаа.

Хэрэв Та хувийн мэдээлэл боловсруулалтыг хязгаарлахыг хүсвэл бидэнд мэдэгдэнэ үү, бид Таны хүсэлтэд хуулийн шаардлагын дагуу хариу арга хэмжээ авч ажиллах болно.

Татгалзах эрх

Та хувийн мэдээллээ оруулахаас татгалзах эрхтэй бөгөөд үүний хүрээнд та бидэнтэй хүссэн үедээ холбоо барьж болно.

Хяналтын байгууллагад гомдол гаргах эрх

Бид хувийн мэдээллийг хэрхэн боловсруулдаг талаар Та шууд хяналтын байгууллагад (https://ico.org.uk) гомдол гаргах эрхтэй.

Бид Таны хувийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ

Хувийн мэдээллийг аюулгүй байдал Таны хувьд чухал гэдгийг бид ойлгож байна. Бид үүний тулд бүрэн хүчин чармайлт гарган ажилладаг – бидний зааварчилгааны дагуу хувийн мэдээллийг бидний өмнөөс боловсруулах үүрэгтэй аливаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага ба/эсвэл гуравдагч этгээдээс ижил түвшний хүчин чармайлтыг шаарддаг – үүнд таны хувийн мэдээллийг буруугаар ашиглах, хөндлөнгөөс оролцох, алдах, зөвшөөрөлгүй нэвтрэх, өөрчлөх эсвэл задруулахаас хамгаалах зэрэг үүрэг багтана. Бид таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд хэд хэдэн аюулгүй байдлын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Жишээлбэл, бид хандалтын хяналтыг хэрэгжүүлж, галт хана, аюулгүй сервер ашиглаж, хувийн мэдээллийг шифрлэдэг.

Гэсэн хэдий ч, мэдээллийн цахим дамжуулалт, хадгалалт 100% аюулгүй байх боломжгүй. Иймд, Таны хувийн мэдээллийг хамгаалах чиглэлээр аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч гэсэн мэдээлэл алдах, буруугаар ашиглах, өөрчлөхгүй гэсэн баталгааг өгч чадахгүй юм.

Насанд хүрээгүй хүүхдүүд

Манай вэбсайт насанд хүрээгүй хүүхдүүдийн (өөрөөр хэлбэл 18 наснаас доош насны хүүхдүүд) хувийн мэдээллийг цуглуулдаггүй болно. Манай вэбсайтаар зочлон тодорхой хөтөлбөрт бүртгүүлж хамрагдахдаа өөрийн төрсөн оныг бичих шаардлагатай байдаг ба ингэж бид насанд хүрээгүй хүүхдүүдийг хамгаалдаг. Насанд хүрээгүй хүүхэд манай хөтөлбөрт хамрагдах боломжгүй гэсэн үг юм. Насанд хүрээгүй хүүхэд манай вэбсайтаар дамжуулан хувийн мэдээллээ илгээсэн талаар бидэнд мэдэгдэл ирвэл эсвэл бусад аргаар олж мэдвэл тухайн насанд хүрээгүй хүүхдийн хувийн мэдээллийг бид устгана.

Таны хувийн мэдээллийг хуваалцах

Таны хувийн мэдээллийг бид бусад байгууллагуудтай хуулийн дагуу зөвхөн нууцлал, хамгааллын хүрээнд хуваалцана. Энэхүү нууцлалын журамд заасны дагуу таны хувийн мэдээллийг бусдад дамжуулах, зарах, түр ашиглах, задруулахгүй байх болно.

Таны хувийн мэдээллийг доорх зорилгоор гуравдагч этгээдэд хуваалцах болно. Үүнд:

Бидний өмнөөс үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээд

Бид өөрсдийн өмнөөс чиг үүрэг гүйцэтгэх гуравдагч боловсруулагч этгээд эсвэл ханган нийлүүлэгчдийг ажиллуулж болно; жишээлбэл, вэбсайт байршуулах эсвэл ажиллуулах, манай вэбсайтаар дамжуулан худалдаж авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний захиалгыг биелүүлэх, цахим шуудан илгээх ба/эсвэл бусад харилцаа холбооны хэрэгслүүд, утасгүй үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчийн жагсаалтаас давхардсан мэдээллийг устгах, мэдээллийн шинжилгээ, маркетингийн туслалцаа, зээлийн картын төлбөрийн боловсруулалт, хэрэглэгчийн үйлчилгээ зэрэг багтана. Эдгээр гуравдагч этгээдүүд нь бидний өмнөөс эдгээр чиг үүргийг гүйцэтгэхийн тулд таны хувийн мэдээлэлд нэвтрэх боломжтой. Альпро нь онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах зорилгоор; эсвэл гуравдагч этгээд, вэбсайтын зочид эсвэл олон нийтийн эрх, эд хөрөнгө, аюулгүй байдлыг хангах зорилгоор Таны хувийн мэдээллийг ил болгож болно.

Хувийн бус мэдээлэл

Хэрэглэгчийн нэгдсэн статистик, хүн ам зүйн мэдээлэл, вэбсайтын ашиглалтын мэдээлэл гэх мэт хувийн бус мэдээллийг бид гуравдагч этгээдэд, түүний дотор түнш болон группт холбогдох компаниудтай хуваалцаж болно.

Уралдаан ба Урамшуулал

Бид вэбсайтаар дамжуулан уралдаан ба бусад урамшуулал зарлаж болох ба хамрагдахын тулд бүртгүүлсэн байх шаардлага тавигдана. Хэрэв Та тэмцээн эсвэл бусад урамшуулалд хамрагдахаар шийдсэн бол урамшууллын аяныг зохион байгуулах буюу ялагчийг тодруулах, шагнал гардуулах, болон хуулийн шаардлагын дагуу ялагчдын жагсаалт гэх мэтэд ашиглах зорилгоор Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд мэдээллэж болно.

Бизнес шилжүүлэг

Альпро нь вэбсайтуудаар дамжуулан цуглуулсан хувийн мэдээллийг бусад вэбсайтуудтай эсвэл тэдгээрийн дунд хуваалцаж болно, мөн хувийн мэдээллийг өөрийн салбар эсвэл түншүүдтэй хуваалцаж болно. Тухайн байгууллагуудын жагсаалтыг хүсэлтийн дагуу харуулах боломжтой. Альпро эсвэл түүний аливаа эд хөрөнгийг, үүнд вэбсайт багтана, зарж борлуулах боломжтой эсвэл бусад шилжүүлгийг хийх боломжтой. Энэ тохиолдолд таны хувийн мэдээлэл шилжүүлгийн хамгийн гол бизнес хөрөнгөнд тооцогдоно. Иймд Альпро нь байгууллагаа нэгтгэх, хөрөнгө худалдах, хамтарсан үйлдвэр байгуулах, эсвэл Альпрогийнхяналт, өмчлөлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн өөрчлөхөд хүргэдэг бусад шилжүүлэгтэй холбоотойгоор; эсвэл корпорацыг өөрчлөн байгуулах, дампуурах, төлбөрийн чадваргүй болох, түүнтэй адилтгах нөхцөл байдал үүссэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрч, үйлдсэн бол хэрэглэгчийн мэдээлэл болох хувийн мэдээллийг ил болгох, шилжүүлэх бүрэн эрхтэй.

Хууль ёсны хамгаалалт ба хууль сахиулах үйл ажиллагаа

Бид зарлан дуудах хуудас, шүүхийн захирамж, шүүх ажиллагаа болон холбогдох бусад хууль сахиулах арга хэмжээнд хариу өгөх шаардлагатай болсон тохиолдолд; хууль ёсны үүргийг биелүүлэх; мөрдөн байцаалт явуулж буй төрийн байгууллагуудын хүсэлтээр; вэбсайтын бодлого, холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах, хэрэгжүүлэх; эсвэл вэбсайтууд, хэрэглэгчид, бусад хүмүүсийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хэрэглэгчийн тухай мэдээлэл, түүний дотор таны хувийн мэдээллийг задруулж болно. Бид мөн хэрэглэгчийг тодорхойлохын тулд Тодорхойлогч төхөөрөмж ашиглаж болох бөгөөд үүнийг зохиогчийн эрх эзэмшигчид, интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид эсвэл хууль сахиулах байгууллагуудтай хамтран хийж болно. Үүнийг танд мэдэгдэл хүргүүлэхгүй байж болно.

Олон улсын хэмжээнд мэдээлэл хуваалцах

Хувийн мэдээллийг ихэвчлэн Европын эдийн засгийн бүсийн (ЕЭЗБ) хүрээнд боловсруулдаг. ЕЭЗБ-аас гадуур тусгай боловсруулалт хийх тохиолдолд Альпро нь хил дамнасан мэдээлэл боловсруулалтыг зохих аюулгүйн арга хэмжээг авч хамгаална. Хил дамнасан мэдээлэл боловсруулалтыг хамгаалахын тулд бидний ашигладаг аюулгүйн арга хэмжээнд дараах зүйлс орно:

  • Европын Комиссоос баталсан загвар гэрээний зүйл. Эдгээр стандартчилагдсан гэрээний заалтууд нь Европын Мэдээлэл Хамгаалах Ерөнхий журмын хангалттай ба аюулгүй байдлын шаардлагыг хангахуйц хэмжээний аюулгүй байдлыг хангаж өгдөг; эсвэл

  • ЕЭХБ-аас бусад гуравдагч этгээд хувийн мэдээллийг Европын Мэдээлэл Хамгаалах Ерөнхий журамд нийцүүлэн боловсруулдаг болохыг батлах гэрчилгээ. Эдгээр гэрчилгээг Европын Комисс, эрх бүхий хяналтын байгууллага эсвэл үндэсний итгэмжлэлийн эрх бүхий байгууллагаас Мэдээлэл хамгаалах ерөнхий журмын дагуу баталдаг.

Бусад вэбсайтуудын холбоос

Манай вэбсайтууд гуравдагч этгээдийн вэбсайтуудын холбоосыг өөрсдийн зочдод зориулсан үйлчилгээ болгон өгч болно. Үүнд сурталчлагчид, ивээн тэтгэгчид, түншүүдийн холбоосыг багтааж болно. Энэхүү Нууцлалын тухай мэдэгдэл нь эдгээр вэбсайтуудад хамаарахгүй. Эдгээр вэбсайтууд нь тусдаа бие даан ажилладаг бөгөөд бидний хяналтад байдаггүй болно. Эдгээр вэбсайтууд нь өөр дээрээ нууцлалын тухай мэдэгдлийг агуулсан байх ба Та эдгээр вэбсайтуудаар зочлох тохиолдолд уншиж танилцсан байхыг зөвлөж байна. Та зочилсон вэбсайт бүрийн Нууцлалын тухай мэдэгдэл, ашиглалтын нөхцөлтэй танилцана уу. Бид эдгээр вэбсайтын мэдээлэл, вэбсайтаар дамжуулан санал болгож болох бүтээгдэхүүн, үйлчилгээ эсвэл эдгээр вэбсайтын бусад ашиглалт, эсвэл эдгээр вэбсайттай холбоотой мэдээлэл боловсруулалт, нууцлалд хариуцлага хүлээхгүй болно.

Автомат шийдвэр гаргалт ба хувийн мэдээлэл бүрдүүлэлт

Зарим үйлчилгээ, бүтээгдэхүүний хувьд бид болон манай гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчид Таны хувийн мэдээллийг автоматжуулах хэрэгслээр боловсруулж болно. Үүнд таны интернэт хөтчийн төрөл, үйлдлийн систем, үйлчилгээ үзүүлэгч, үзсэн вэб хуудас, үзсэн цаг ба хэр удаан үзсэн, Таны тухай хүн ам зүйн мэдээлэл (таны нас, хүйс, хэл, байршил, сонирхол гэх мэт) ба одоогийн хуудсыг үзэхээсээ өмнө ямар вэб хуудаснуудыг үзсэн гэх зэрэг мэдээллүүдээс бүрдэнэ. Бид энэ мэдээллийн дагуу хэрэглэгчид вэбсайтыг хэрхэн ашигладаг талаар илүү сайн ойлголттой болж, дараа нь вэбсайтдаа тохируулан зохих ёсны сайжруулалт хийдэг. Ийм мэдээллийг ерөнхийдөө тантай шууд холбох боломжгүй, гэхдээ хэрэв бид Тантай холбож чадвал бид энэ мэдээллийг Нууцлалын журмын дагуу Таны хувийн мэдээлэл гэж үзэх болно. Бид мөн вэбсайт дээрх таны зан байдлыг урьдчилан таамаглах, таны сонирхлыг татах зорилтот бүтээгдэхүүний маркетингийн үйл ажиллагааг хүргэх зорилгоор таны хувийн мэдээллийг боловсруулж хувийн хэрэг үүсгэж болно. Та эдгээр боловсруулалтаас татгалзах боломжтой. Ийм боловсруулалтын талаарх нэмэлт мэдээллийг Та бидэнтэй чөлөөтэй холбогдож авах боломжтой.

Күүки ба бусад технологи

Бид мөн cookie болон бусад технологийг ашиглан Таны талаар хувийн мэдээллийг цуглуулж болно. Cookie гэдэг нь вэб серверүүдийн Таны төхөөрөмж дээр байрлуулдаг файлууд юм. Вэбсайт дээр cookie ашиглах нь Танд ямар нэг асуудалгүйгээр зочилж, вэбсайт дахь Таны зан байдлыг илүү нарийвчлалтай хэмжих боломжийг олгодог. Энэ нь манай сайтууд эсвэл гуравдагч этгээдийн сайтуудад зочлох, онлайн сурталчилгаа үзэх, эсвэл манай/гуравдагч этгээдийн гар утасны аппликэйшнийг ашиглах үед гарч болзошгүй бөгөөд дараах мэдээллийг агуулж болно:

  • Таны төхөөрөмжийн хөтөч болон үйлдлийн системийн тухай мэдээлэл;

  • Таны ашиглаж буй төхөөрөмжийн IP хаяг;

  • Таны үзэж буй вэб хуудаснууд;

  • Манай үйлчилгээг авч байхдаа дарсан холбооснууд.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай cookie мэдэгдлээс авна уу.

Бидэнтэй хэрхэн холбогдох вэ

Хэрэв танд энэхүү Нууцлалын тухай журам болон хувийн мэдээллийг боловсруулахтай холбоотой асуулт, санал хүсэлт байвал манай холбоо барих хуудсаар дамжуулан холбогдоно уу.